/   Төслүүд   /   Газрын ховор элемент
ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТИЙН ХАЙГУУЛЫН ТӨСӨЛ

Төсөл хэрэгжүүлэгч: ИХ МОНГОЛ КОММЕРС ХХК

Байрлал: Дундговь аймаг, Өлзийт сум

Монгол улсын Ашигт малтмалын тухай хууль болон бусад хууль тогтоомжыг үндэслэн АМГ-ын Геологи уул уурхайн кадастрын газраас Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт орших XV-019735 тоот “Оорцог” нэртэй 22081 гектар талбайг хамарсан хайгуулын тусгай зөвшөөрлийг “Их Монгол Коммерс” ХХК-д 2016 оны 04-р сарын 27-ны өдөр олгосон. 2021 онд Их Монгол Коммерс ХХК нь өмнөх судалгааны ажлуудыг шалгах эрэл-зураглал, уул болоод өрөмдлөгийн ажлуудын үр дүнд талбайн хэмжээг 17369,33 гектар болгон АМГТГ Кадастарын хэлтэст бусад хэтийн төлөв багатай талбайг хүлээлгэн өгсөн.

Оорцог тусгай зөвшөөрлийн талбай нь Улаанбаатар хотоос 500 орчим км-т, Дундговь аймгийн төвөөс зүүн урагш 90-аад км-т орших бөгөөд Өлзийт сумын төвөөс 40 км зайд, Гурвансайхан сумын төвөөс 70 км зайд тус тус оршино.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ: 


ИХ МОНГОЛ КОММЕРС ХХК