/   Төслүүд   /   Хайлуур жонш
ХАЙЛУУР ЖОНШНЫ ГЕОЛОГИ, ХАЙГУУЛ

Байрлал: Дундговь аймаг, Адаацаг сум

Монгол улсын Ашигт малтмалын тухай хууль болон бусад хууль тогтоомжийг үндэслэн АМГ-ын Геологи уул уурхайн кадастрын газраас Дундговь аймгийн Адаацаг сумын нутагт орших XV-021683 тоот “Шартын хоолой” нэртэй 4296,78  гектар талбайг хамарсан хайгуулын тусгай зөвшөөрлийн дагуу 2021 онд  өмнөх судалгааны ажлуудыг шалгах эрэл-зураглал, уул болоод өрөмдлөгийн ажлуудыг гүйцэтгэж, үр дүнд талбайд хэд хэдэн хайлуур жоншны хүдэржилттэй биетүүдийг олж илрүүлэн нарийвчилсан хайгуулын ажлыг арга, аргачлалын дагуу хийж гүйцэтгэсэн. Үүнд:

  • Эрэл-зураглал
  • Ордын зураглал
  • Геохимийн сорьцлолт
  • Геофизикийн судалгаа
  • Суваг малталт
  • Өрөмдлөг
  • Дээжлэл
  • Лабораторийн судалгаа
  • Суурин боловсруулалтын ажлуудыг тус тус гүйцэтгэж ЭБМЗ-ийн хурлаар Цагаан толгой хайлуур жоншны ордын нөөцийг тайлагнахаар суурин боловсруулалтын ажлыг хийж байна.

Шартын хоолой тусгай зөвшөөрлийн талбай нь Улаанбаатар хотоос 320 орчим км-т, Дундговь аймгийн төвөөс баруун хойшоо 70-аад км-т орших бөгөөд Адаацаг сумын төвөөс урагшаа 35 км зайд, Дундговь-Өмнөговь аймгийг холбосон засмал замаас баруун тийш 70 км зайд тус тус оршино.

Шартын хоолой хайлуур жоншны талбай нь тектоник бүтцийн хувьд Дэлгэр уулын синклиналь, Хөх овооны антиклиналь, Адаацагийн моноклиналь тогтоцуудыг үүсгэдэг. 
Чулуулаг нь метаморфжоогүй ба жанчивлан комплексийн дэл судлуудаар зүсэгдэж эвэршилд сул өртсөн байдаг. Тус формацын тунамал чулуулаг дотор хайлуур жонш, алт, зэс, төмөр агуулсан цахиржсан бүс, эпитермаль кварцын судлууд оршдог.