/   Бизнесийн салбарууд   /   ЭРЧИМ ХҮЧ   /   Дорнын Говь Энержи ХХК
ЭРЧИМ ХҮЧ-ДОРНЫН ГОВЬ ЭНЕРЖИ

КОМПАНИЙН ТУХАЙ


Байгуулагдсан он: 2020

Үйл ажиллагааны чиглэл: Төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, Худалдааны зуучлал

Хөрөнгө оруулагч: Империал Кастел ХХК

Дорнын Говь Энержи ХХК нь 2020 онд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх худалдааны зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулагдсан. Тус компани нь манай улсад импортыг орлох, экспортыг дэмжсэн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, улсын эдийн засгийн өсөлтөд дэмжлэг үзүүлэх, хөдөө орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлж, төвлөрлийг бууруулах, төвийн бүсийн эрчим хүчний системийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахад чиглэсэн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Одоогийн байдлаар Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдах 300 мвт дулааны цахилгаан станц барих төслийн Техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж батлуулсан, улмаар 2021 оны 1-р сарын 13-ний өдөр  Эрчим хүчний зохицуулах хорооноос 300 мвт дулааны цахилгаан станц барих тусгай зөвшөөрлийг аваад байна.

 

ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮД


ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСӨЛ

 

ХОЛБОО БАРИХ


Хаяг: Улаанбаатар - 17030,Хан-Уул дүүрэг, 1-р хороо, 19-хороолол, Чингисийн өргөн чөлөө-26, Их хуралдай төв-6 давхар

Утас: +(976) 7535 4444