Байрлал: Дундговь аймаг, Адаацаг сум
Монгол улсын Ашигт малтмалын тухай хууль болон бусад хууль тогтоомжийг үндэслэн АМГ-ын Геологи уул уурхайн кадастрын газраас Дундговь аймгийн Адаацаг сумын нутагт орших XV-021683 тоот “Шартын хоолой” нэртэй 4296,78 гектар талбайг хамарсан хайгуулын тусгай зөвшөөрлийн дагуу 2021 онд өмнөх судалгааны ажлуудыг шалгах эрэл-зураглал, уул болоод өрөмдлөгийн ажлуудыг гүйцэтгэж, үр дүнд талбайд хэд хэдэн хайлуур жоншны хүдэржилттэй биетүүдийг олж илрүүлэн нарийвчилсан хайгуулын ажлыг арга, аргачлалын дагуу хийж гүйцэтгэсэн. Үүнд:
Шартын хоолой тусгай зөвшөөрлийн талбай нь Улаанбаатар хотоос 320 орчим км-т, Дундговь аймгийн төвөөс баруун хойшоо 70-аад км-т орших бөгөөд Адаацаг сумын төвөөс урагшаа 35 км зайд, Дундговь-Өмнөговь аймгийг холбосон засмал замаас баруун тийш 70 км зайд тус тус оршино.