Төсөл хэрэгжүүлэгч: ДОРНЫН ГОВЬ ЭНЕРЖИ ХХК
Байрлал: Дорноговь аймгийн алтан ширээ сум
УИХ-ын 2020 оны наймдугаар сарын 28-ны өдрийн 23 дугаар тогтоолоор “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөө”-нд Дорноговь аймгийн Алтанширээ суманд 300 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц барихаар тусгасан. Алтанширээ суманд 300 МВт-ын цахилгаан станц барьснаар Сайншандын аж үйлдвэрийн парк, зүүн бүсийн өнгөт металлургийн үйлдвэр, зүүн өмнөд бүсийн зэс хайлуулах үйлдвэр болон бусад томоохон төслүүдийг эрчим хүчээр хангах юм.
300 МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц нь жилийн 6800 цаг ажиллах ба 1 жилд дунджаар 2040 сая кВт.ц, 25 жилийн хугацаанд нийт 51.000 сая кВт.ц эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай.
ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ: