Төсөл хэрэгжүүлэгч: ДОРНЫН ГОВЬ ЭНЕРЖИ ХХК
Байрлал: Дорноговь аймаг, Алтанширээт сум - БНХАУ, Эрээн хот
Цахилгаан станцын хүчин чадал: 300 МВт
Үйлдвэрийн зорилго: Цахилгаан эрчим хүчний экспортоор бүс нутгийн цахилгаан хангамж
Цахилгаан станцаас Хятадын дэд станц хүртэлх зай: 365-370км
Цахилгаан станцын урьдчилсан ТЭЗҮ: Дууссан /2021 оны есдүгээр сар/
Монгол Улсын Засгийн газраас дэмжсэн: УИХ-ын 2020 оны 08-28-ны өдрийн 23, 24 дүгээр тогтоол
Төслийн тухай: “Дорнын говь энержи” ХХК нь , дотоодын бүсийн эрчим хүчний хэрэгцээний хомсдолыг нөхөх, улмаар БНХАУ-д эрчим хүч экспортлох зорилго бүхий 300 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц, цахилгаан дамжуулах агаарын шугам барих төслийг хэрэгжүүлнэ.
УИХ-ын 2020 оны наймдугаар сарын 28-ны өдрийн 23 дугаар тогтоолоор “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөө”-нд Дорноговь аймгийн Алтанширээ суманд 300 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц барихаар тусгасан. Алтанширээ суманд 300 МВт-ын цахилгаан станц барьснаар Сайншандын аж үйлдвэрийн парк, зүүн бүсийн өнгөт металлургийн үйлдвэр, зүүн өмнөд бүсийн зэс хайлуулах үйлдвэр болон бусад томоохон төслүүдийг эрчим хүчээр хангах юм.