/   Мэдээлэл   /   Цаг үеийн мэдээлэл
“Дорнын говь энержи” ХХК-ийн тусгай зөвшөөрөл 100%-ийн саналаар дэмжигдлээ
“Дорнын говь энержи” ХХК нь Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт орших Дөшийн худгийн хүрэн нүүрсний орд газрыг түшиглэн 300 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц барих төслийг хэрэгжүүлэхээр  ажиллаж байгаа юм. Үүний хүрээнд “Эрчим хүчний барилга байгууламж барих, экспортлох” үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсч холбогдох хууль тогтоомжийн дагуу “Эрчим хүчний зохицуулах хороо”-нд хүсэлт гаргасныг тус хорооны 2022 оны 01 сарын 13-ны өдрийн хурлаар хэлэлцэж гишүүдийн 100%-ийн саналаар дэмжигдлээ. 
 
Хурлын үеэр “Эрчим хүчний зохицуулах хороо”-ны дарга А.Тлейхан хэлсэн үгэндээ Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойн тэмдэглэлт өдөр улс эх орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах ажлын эхлэлийг тавьж буй “Дорнын Говь Энержи” ХХК-ын хамт олонд талархал илэрхийлье, энэхүү бүтээн байгуулалтын төсөл нь цаашид Монгол Улсын эрчим хүчний салбарын бусад олон төслийн жишиг болохуйц онцгой чухал ач холболтой тул амжилт хүсч баяр хүргэе хэмээн онцолсон.