/   Бидний тухай   /   Танилцуулга
ИМПЕРИАЛ КАСТЕЛ

“Империал Кастел” ХХК нь 2006 онд гадаад худалдаа, барилга, бүтээн байгуулалтын чиглэлээр үүсгэн байгуулагдсанаас  хойш нийт 6 салбар компани, 2 стратегийн түншлэл бүхий компанитай болж өргөжин тэлээд байна. Өнөөдрийн байдлаар компани нь ИМПЕРИАЛ КАСТЕЛ, ИХ МОНГОЛ КОМЕРС, ӨГӨӨМӨР АЛТ, ДОРНЫН ГОВЬ ЭНЕРЖИ, ИМПЕРИАЛ СПЭЙС, УАН ПАРТНЕРС зэрэг салбар компаниудаар дамжуулан геологи-уул уурхай, дэд бүтцийн бүтээн байгуулалт, эрчим хүч, барилга, хөдөө аж ахуй, үндэсний үйлдвэрлэлийн чиглэлүүдээр гадаад ба дотоодын хөрөнгө оруулалтыг татаж, үндэсний үйлдвэрлэлийн төслүүдийг амжилттай хэрэгжүүлж ирлээ.

Манай компани цаашид хөрөнгө оруулалтыг үр дүнтэй удирдаж, улс орны хөгжил, эдийн засагт  түлхэц үзүүлэх, олон улсын хэмжээнд өөрийн тодорхой байр суурийг бэхжүүлсэн, үндэстэн дамнасан компани болох зорилт тавин ажиллаж байна.