/   Бизнесийн салбарууд   /   ГЕОЛОГИ, ХАЙГУУЛ   /   Зараяа Холдингс Лимитед ХХК
ГЕОЛОГИ, ХАЙГУУЛ-ЗАРАЯА ХОЛДИНГС ЛИМИТЕД

КОМПАНИЙН ТУХАЙ


Байгуулагдсан он: 2006

Үйл ажиллагааны чиглэл: Гадаад худалдаа, Ашигт малтмалын эрэл хайгуул

Хөрөнгө оруулагч: Империал Кастел ХХК

Зараяа холдингс лимитед компани нь Монгол улсын нутаг дэвсгэрт цацраг идэвхт болон түүнтэй хам үүсэлтэй ашигт матлмалыг хайх зорилгоор 2006 онд Зараяа холдингс ХХК-ийг үүсгэн байгуулж геологи хайгуулын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Зараяа холдингс ХХК нь 2007-2009 онд Монгол Улсын Ашигт Малтмалын  Газрын бодлогын дагуу тусгай зөвшөөрлийн талбайд цацраг идэвхт болон бусад ашигт малтмалыг эрэх хайх гэсэн хосолмол арга аргачлалаар хайгуулын ажил хийж, 2010-2015 онд Цөмийн Энергийн Газрын бодлогын дагуу 2015 оноос өнөөг хүртэл Ашигт малтмалын газрын тосны газрын бодлогын дагуу  цацраг идэвхтийг хайх хайгуулын ажлыг явуулж байна. 

 

ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮД


Зүүнбаян төсөл нь цацраг идэвхт ашигт малтмалын 7856Х тоот тусгай зөвшөөрлийн 142405-11688.83 га талбайд хэрэгжиж байна. Төслийн талбайд ерөнхий эрэл, эрлийн шатны ажил дууссан бөгөөд хайгуулын ажлын төгсгөл, нарийвчилсан хайгуул ажлын эхэн шатны ажлуудыг 1’711’439’836.74 төгрөгийн зардлаар гүйцэтгэсэн ба нарийвчилсан хайгуулыг дуусахад төслийн хэмжээнд ураны хэтийн төлөвтэй байгааг тогтоогоод ураны нөөцийг тооцоолох бүрэн боломжтой түвшинд хүрээд байна. 
Баянхонгор аймаг Шинэжинст сумын нутаг дахь Хонхор дэрс нэртэй чулуун нүүрсний хайгуулын талбайд  эрэл хайгуулын төслийг 2014 оноос одоог хүртэл амжилтай хэрэгжүүлэж байна.