/   Бизнесийн хамтрагчид   /   Гобикоул энд Энержи ХХК
ГОБИКОУЛ ЭНД ЭНЕРЖИ ХХК

КОМПАНИЙН ТУХАЙ

Байгуулагдсан он: 2007

Үйл ажиллагааны чиглэл: Ашигт малтмалын ашиглалт, Ашигт малтмалын хайгуул хийх, Гадаад худалдаа

Тус компани нь  2007 онд Ашигт малтмалын ашиглалт, Ашигт малтмалын хайгуул хийх, Гадаад худалдааны чиглэлээр үүсгэн байгуулагдсан ба  Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутаг дэвсгэрт Шинэжинстийн коксжих нүүрсний орд, Говь-Алтай аймгийн Чандмань сумын нутагт байрлах Зээгтийн нүүрсний ордыг эзэмшдэг.


ШИНЭЖИНСТИЙН НҮҮРСНИЙ УУРХАЙН ТӨСӨЛ

Байрлал: Баянхонгор аймаг, Шинэжинст сум

Ашиглалтын хугацаа: 19 жил

Төслийн тухай: Шинэжинст нь Монгол-Хятадын Цеке хилийн боомт хүртэл 330 км-ын зайтай байршдаг, 88.3 сая тонн батлагдсан, магадлалтай, JORC 2012-ийн 168 сая.тонн-ын нүүрсний нөөц бүхий ил уурхай. Шинэжинстийн олборлох боломжтой нүүрсний хэмжээ 113.1 Mt ROM, хөрс хуулалтын харьцаа 7.7: 1 бөгөөд 19 жилийн ашиглалтын хугацаатай байна. Шинэжинстэд батлагдсан, магадлалтай нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор 2021 онд өрөмдөх хөтөлбөр төлөвлөж, өрөмдлөгийн ажил эхлээд байна.


ЗЭЭГТИЙН НҮҮРСНИЙ УУРХАЙН ТӨСӨЛ

Байрлал: Говь-Алтай аймаг, Чандмань сум

Төслийн тухай: Зээгтийн уурхай ЖОРК-ийн 2012 оны нөөцийн тайлангаар тогтоогдсон 101 сая тонн хагас коксжсон нүүрстэй, Шинэжинст төслөөс 159 км-ын зайтай, Монгол-Хятадын хилийн Бургастай боомтоос 413 км-ын шороон замаар холбогдсон. Зээгт төсөл 2019-2020 онд явуулсан өрөмдлөгөөр нүүрсний боломжит, батлагдсан нөөцийг нэмэгдүүлсэн. Мөн Зээгтийн төсөл Техник, эдийн засгийн үндэслэлийг шинэчилсэн. 


ДЭД БҮТЦИЙН ТӨСӨЛ

Монголын төмөр зам (МТЗ) төрийн өмчит компанитай хамтран Монгол Улсын баруун босоо төмөр зам барих, хөгжүүлэх, санхүүжүүлэх, ашиглах хэлэлцээрийг 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан. Энэ нь Монгол Улсын хойд хэсэгт орших Арц сууриас Хятад Улстай хиллэх Шивээхүрэн хүртэл, Шинэжинстийн нүүрсний уурхай  болон Зээгтийн нүүрсний уурхайгаар дайрч өнгөрөх 1,270 км баруун босоо төмөр замын 330км хэсэг юм. Мөн Хятадын төрийн өмчит аж ахуйн нэгжтэй хамтран Хятад Улсад бүртгэлтэй компанийг авто зам, төмөр зам, нүүрс угаах үйлдвэр барих, төслийн санхүүжилт хийх зорилгоор байгуулсан ба нүүрс арилжих замаар уурхайн хөгжил, бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийг нэмэгдүүлэхээр зорьж байна.


ХОЛБОО БАРИХ

Хаяг: Улаанбаатар, Хан-Уул, 15-р хороо, стадион оргил махатма ганди, Корпорэйт зочид буудал энд конвеншн центр 6 давхар